8o
Улаанбаатар хот
mobile menu

Төвийн бүсийн ГРАН ПРИ шагналыг Өвөрхангай аймаг хүртлээ

2018-10-29 13:00:00

БСШУСЯ Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Орон нутгийн театруудын бүсчилсэн “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” улсын VIII үзлэгт уралдааныг зохион байгуулж байна. Хэдхэн хоногийн өмнө баруун бүсийн шилдэг бүтээлийн эзэд тодорсон бол төвийн бүсийн шалгаруулалт 2018 оны 10 сарын 22-27 ны өдрүүдэд Орхон аймаг Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уралдааны явцад хөтөлбөрийн дагуу Монголын Театрын музей, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны “Амьдрал уран бүтээл” нэрт явуулын үзэсгэлэнг толилууллаа. Төвийн бүсийн уралдаан Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай Хөгжимт драмын театр  “Тамирын бэр” дуулалт жүжиг, Булган аймгийн  Хөгжимт драмын театр Александр Вампилов “ Ууган хүү” хоёр бүлэгт драмын жүжиг, Дархан хотын Залуучууд театр Фридрих Шиллер “Хар санаа хайр сэтгэл” сонгодог жүжиг,  Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр “Будамшуу” инээдмийн жүжиг, Төв аймгийн Монгол туургатан театр “Шинэ байшинд” жүжиг,  Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр “Байцаагч түшмэл”, Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын театр  Фридрих Шиллер “Хар санаа хайр сэтгэл” сонгодог жүжгээр тус тус оролцлоо. Шилдэг эрэгтэй эмэгтэй гол болон туслах дүр, шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиоч зэрэг номинац тус бүрийн аваргууд тодорч  “ШИЛДЭГ БҮТЭЭЛ – 2018” Төвийн бүсийн ГРАН ПРИ шагналыг Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгээр хүртлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment