УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдах тов гарчээ. Бүлэг Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн тухай хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх аж.
Ерөнхийлөгч Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж бүхэлд нь хориг тавиад байсан юм. Төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, аймаг бүрт уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинат байгуулах ажлыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатай гэсэн саналыг УИХ-д хүргүүлээд байгаа билээ.