8o
Улаанбаатар хот
mobile menu

13 настай охины хэргийг ШУДАРГА ШҮҮХИЙГ ШААРДАЖ БАЙНА

2018-11-23 11:16:00

Нэг жил 3 сарын өмнө "Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хурлын даргалагч шүүгч Н.Одонтуул, шүүгчийн бүрэлдэхүүнд н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар ажиллаж байна. Өнөөдрийн шүүх хуралд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан шүүх хурлын нээлтэд ажиглагчаар оролцсон байна. Тэрбээр Монголын Эмэгтэйчүүдийн холбооны гишүүн ажээ. Хохирогчийн талаас талийгаачийн аав, ээж хоёр нь оролцож байна.  

Шүүх хурал одоогоор хаалттай горимд шилжлээ. Гурван дүүргийн шүүхийн гадна талийгаач охины ар гэрийнхэн болон, Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос “Нүдээ нээ” охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болж байна. Мөн Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо "Лантуун дохио" ТТБ-ын төлөөлөж жагсаал хийж байна. Жагсаалд оролцож байгаа хүмүүст халуун аарц, чацарганы шүүсээр Модерн номадс ресторан үйлчилж байна. Талийчаач охины ээж тус сүлжээ рестороны нягтлангаар ажилладаг юм байна. 

Охины ар гэрийнхэн "Өнөөдрийн шүүх хурал хойшлохгүй байх гэж итгэж байна. 21-ны шүүх хурал шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшилсон. Дахиж битгий хойшлоосой" гэв. 

Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхлан байр сууриа илэрхийллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ochir tuw odooch ongorhoi baar buudal ajiluulsaar l bn yrunhiilugch haana gesen barahgui bgaa bololtoi
2018/11/23 103.10.21.79
  • Recent
  • Most Read
  • Most Comment