Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтийг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Удирдах зөвлөл хуралдаж, санал хурааснаар олонхын саналаар Хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг НИТХ хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах ёстой бөгөөд өнөөдөр хуралдаж, түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан өнөөдөр 08.30 цагт эхлэх байсан ч ирц хүрээгүй тул одоог хүртэл эхлээгүй байна.
НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан ирц хүрэээгүй шалтгаанаар эхлээгүй байна.