8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногийн Пүрэв гараг - Хичээх өдөр

2018-11-23 13:51:55

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15-20 хүн осолд өртөж гэмтэж бэртдэг бол 1-2 хүн амиа алддаг байна.

Нэг хоногт ийм олон зөрчил гарч байгаа учраас хүн болгон хичээгээд замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдвөл зам тээврийн осол буурах юм гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг "Хичээх өдөр" болголоо.

Энэ өдөр буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагт бүх төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн оюутан залуус нэг цагт зам дагуу зэрэг зогсож "зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ хичээх"-ийг уриалан дуут дохио дуугаргах юм байна.

Мөн улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй байхыг төлөвлөж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment