Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал нэлээд халуун өрнөж байгаа. Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах албан бичиг гарын үсэг зурж эхэлсэнтэй холбоотой юм. УИХ-ын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах энэхүү бичигт гарын үсэг зурж, огцруулах болсон шалтгаан, байр сууриа илэрхийлж байгаа. Тэд ч бүрэн эрхийнхээ дагуу гарын үсэг зурж, үзэл бодлоо илэрхийлсэн байх. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн дунд УИХ-ын дарга М.Энхболд ч багтаж байгаа. Тэрбээр энэхүү албан бичгийг хүлээн авч, Засгийг газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Түүнийг энэхүү Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ- ын дарга хүлээж авч албан бичигт гарын үсэг зурсан нь хууль бус, хууль зөрчиж, хэт их ашиг сонирхол явж байгаа гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй. Мөн УИХ-ын гишүүд ч төдийгүй, улс төр судлаачид нэр бүхий гишүүд өргөн барьсан Засгийг газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж хүлээж авсан нь процесс нь өөрөө хууль зөрчиж байгааг онцлон хэлж байна. Учир нь улсын эв нэгдлийг хангах ёстой үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн аж. Улсын эв нэгдлийг хангах ёстой үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн өөрөө засгийн газрыг огцруулах шаардлагад гарын үсэг зурж өөрөө тэр шаардлагаа хүлээж авч байгаа нь Нийтийн албанд ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх тухай хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаа хэрэг аж.
Тэрбээр ийнхүү хууль зөрчиж байж суудалдаа үлдэхийг хүссэн түүний дараагийн алхам юу вэ?.