Монгол Улсын сайд У.Хүрэлсүх яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээллийн эхэнд "Засгийн газар байгуулаад 1 жилийн хугацаа өнгөрлөө. Би хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байна. Гадуур нийгмийн уур амьсгал их бухимдуу байна. Ард иргэд талбай дээр гарч жагсахад бэлэн болж. Би ийм зүйл хүсэхгүй байна. Би 13 аймгаар явж, иргэдийн ахуй амьдралтай танилцаж, хүүхэд хөгшидтэй уулзлаа. Ард түмэн надаас хоёр зүйл хүссэн. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэх, ажлын байр бий болгох байв. Надад хоёр зам байна. Нэгдүгээрт шударга ёсыг бэхжүүлэхийн тулд амь насаа үл хайхран ажиллах. Эсвэл зарим хүнийг ажилтай байлгахын тулд буулт хийх. Харин би эхний замыг сонгосон. Би Ерөнхий сайд болоод хэлсэн шүү дээ. Ард түмний итгэл найдвар алдрах вий гэдгээс айж байна. Төр засагт итгэх итгэл алдарч байгааг би өмнө нь олон удаа сануулсан. Зарим албан тушаалтнаас ажлаа өгөхийг нь шаардсан. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Надад сэтгүүлч та бүхэнд өгөх мөнгө алга. Хамтдаа шударга ёс, эрүүл төр, эрүүл нийгэмтэй болох хэрэгтэй байна. Үүний тулд бид хамтдаа зүтгэх ёстой. Та нарын туслалцаа надад хэрэгтэй байна. Хамтдаа эрүүл төр, эрүүл нийгмийн төлөө ажилцлаая. Цааш газар үгүй гэдэгтэй адил, үүнээс цааш хугацаа алга. Би Монголын ардчиллыг парламентын засаглал аварна гэж боддог хүн. Хоёрдугаарт ЖДҮ-ээс зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Би намын даргын хувьд хүмүүстээ хоёр шаардлага тавьсан. Ард түмнээсээ уучлал гуйж, авсан зээлээ эргүүлж төл гэсэн. Би намын даргын хувьд цаашдаа МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ. Шударга бус зүйлтэй бид тэмцэх ёстой. Алтанхуяг сайдын ярьж байсан шударга бусын хонгил үнэн юм байна. Энэ хонгилоор би өөрийн биеэр явж байна. Би сонгодог парламентын засаглалыг тууштай дэмжинэ. Нийгмийн бухимдал гудамжинд гарах ёсгүй. Улс төрөөс бизнесийн бүлэглэлүүдийг "цэвэрлэх" ажлаа би зогсоохгүй. УИХ-ын дарга бол маш өндөр албан тушаал. Би М.Энхболд гэдэг хүнийг эрх мэдлээс нь салгах гээд байгаа юм. Энэ хүнийг үтэр түргэн өөрчилж, эрүүл хүнийг тавьж байж эрүүл төр үүснэ. Үүнийг ард түмэн шаардаж байна. " гэв.