Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө 10:00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд эхэлсэн билээ. Одоогоор шүүх хурал завсарлага аваад байгаа талаар манай сэтгүүлч мэдээллээ. Шүүх хурл Б.Амархүүгээс гадна түүний аав Борхүү нар оролцож байгаа аж.
Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан бөгөөд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.