8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөс цөмөрч олон тооны мал хоргоджээ

2018-11-23 16:02:28

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн Улаан толгойн голд Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар 44 ямаа, 14 хонь, нийт 58 бог мал тууж яваад голын мөс цөмөрч мал нь орсон тухай дуудлагыг өчигдөр аймгийн Онцгой байдлын хэлтэс хүлээж авчээ.

Дуудлагаар 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 22.40 цагт очиж, 30 минут ажиллаж, хорогдсон 56 бог малын сэг зэмийг гаргасан байна.

Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Мөсөн доор " хоргодсон" юм байх даа. ха ха
2018/11/24 182.160.33.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment