Энэ 7 хоног дахь зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна. Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1304 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 988 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ба нийслэлд 37 гэмтэж бэртсэн байна. Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 24 хувь нь мөргөлдөх хэлбэрээр, 6 хувь нь онхолдох хэлбэрээр, 3 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллалаа.