8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа

2018-11-24 10:40:00

ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж өнгөрлөө.

Шүүхийн шийдвэрээр Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгалаа. Мөн Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, оногдууллаа.

Шүүхийн албан ёсны шийдвэрт,

Б.Амархүү нарын шүүх хуралдааны талаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан.

 Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, оногдуулсан.

Уг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг 8 цагаар тооцож 30 хоногийн хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан Б.Гандаваагийн урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялаас 103 хоногийг нэмж нэгтгэн нийт 133 хоногийн хорих ялаар шийтгэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Намын гишүүдээ хүртэл ялаас мулталдаг ямар хүчтэй нам бэ? Аав нь Борхүү гээд хүү нь Амархүү гээд саяхан даа сүр дуулиантай МАН-д элсэж байсан нь санагдаж байна. Ардын хүүхэд зодолдсон бол өдийд будаа.
2018/11/25 209.169.198.10
hi
duuchin geheeree tsagaataal ardiin nam amind ni orj de
2018/11/24 103.10.21.79
  • Recent
  • Most Read
  • Most Comment