8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

2018-11-24 12:18:00

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар 2019 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 
 
Ингээд байнгын хорооны саналаар  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд 46 гишүүн оролцсоноос 82 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв. 

УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах бичгийн УИХ-ын даргад өнгөрсөн даваа гарагт өргөн мэдүүлсэн юм. Ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр уг асуудлыг хэлэлцэх сүүлийн хугацаа бөгөөд байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар мөн долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл