8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ: Хотын даргад хариуцлага тооцох асуудлыг мягмар гарагт хэлэлцэнэ

2018-11-24 12:40:00

АН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцох саналыг НИТХ-д хүргүүлсэн. Уг асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр /2018.11.23/ боллоо.

Хуралдаанаар НИТХ-ын хуралдаанд оролцох ёстой 45 төлөөлөгчөөс 43 нь оролцсон юм. Хуралдааны үеэр НИТХ дахь АН-ын бүлгээс “Ерөнхий сайдаас хотын даргыг огцруулах тодорхой хуулийн үндэслэл бүхий саналыг НИТХ-д оруулсан. Ерөнхий сайд хотын даргыг огцруулах тухай саналыг тавьж байгаа асуудал нь нийслэлийн засаг захиргааны түүхэнд анх удаа болж байна. Хуулийн дагуу зөв явахгүй бол маш ноцтой зүйл болно. Иймд ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох хүртэл АН бүлэг завсарлага авч байна” гэдгийг хэлсэн.

Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ч мөн бүлгийн нэгтгэсэн шийдвэрээ танилцуулж, ирэх оны төсөв хэлэлцэх гэж байгаа тул 14 хоногийн завсарлага авах санал тавьсан юм.

Дээрх хүсэлтүүдэд үндэслэн НИТХ-ын  дарга С.Амарсайхан хотын даргыг огцруулах асуудлыг ирэх мягмар гарагийн /2018.11.27/ 14:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэх шийдвэр гаргалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сандо амбан
Нөгөө гомо энэ тэр асуудал юу болсон бэ? Бичлэг нь ил болоод чимээгүй болчихсон уу?
2018/11/26 202.9.42.221
  • Recent
  • Most Read
  • Most Comment