8o
Улаанбаатар хот
mobile menu

Муудсан махаар хоол хийж байна гэх дуудлага МХЕГ-т иржээ

2018-11-24 14:40:00

Иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 дугаарт аравдугаар сарын 29-өөс энэ сарын 16-ны хооронд 98 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь буюу 71 нь “Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа”-тай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн аж.

Мөн “Гэр хорооллын хашаанд хоол хийж зарж байна”, “Муудсан махаар хоол хийдэг хоолны газар байна”, “Бензин дутуу шахаж байна”, “Барилгын суулт үүслээ” зэрэг 24 гомдол ирсэн байна. Гомдлын дагуу харьяа дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд шилжүүлэн шалгуулжээ. Дээрх 98 дуудлагын гурав нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хандсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment