Монгол Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбооны зүгээс “Монгол ардын намын бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоог сайжруулах, идэвхжүүлэх, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд улс төрийн намын залуучуудын үүрэг оролцоо, бодлогыг тодорхойлох, зорилгоор “Ардын намын залуус ба Энтрепренер сэтгэлгээ” хөгжлийн форум боллоо. Уг форумд Монгол Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбооны бизнес эрхлэгч 300 гаруй гишүүд оролцсон юм.
Форумын үеэр 100 ГАРУЙ ГИШҮҮД МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНЮМ. 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчинд үзэл баримтлал, санаа бодлоо нэгтгэхээр ирсэн залууст хандаж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх:
“1961 онд Нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улсыг гишүүнээр элсүүлж Тусгаар тогтносон Монгол улсыг алтан соёмбот талбайг НҮБ-ын ариун индэр дээрнамируулсан энэ түүх бол МАН-ын түүх. Атар газар эзэмшсэн, аж үйлдвэрийг бийболгосон хөдөө аж ахуй, газар тариалан, соёл боловсрол, сонгодог урлагийгхөгжүүлсэн, сансарт хүртэл хүн нисгэсэн нам бол МАН. 1990 онд улс эх орондооөөрчлөлт шинэчлэл хийж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхийнтөлөө, Ардчилсан Монгол улсын бий болгохын төлөө МАН олон мянган гишүүн хүчинзүтгэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ сайхан түүхтэй намд гишүүнээр элсэжөөрсдийн оюун ухаан, авьяас чадвараа МАН-тай холбохоор ирээдүйн удирдагч нар энэтанхимд сууж байна гэж бодож байна. Та бүхэн маань намаа улс орноо авч явах эрхэмүүргийг өнөөдрөөс эхлээд хүлээж байна. Бүгдээрээ шударга ёсны төлөө явах ёстой. Өнөөдөр манай ард түмний хүсэн хүлээж байгаа нийгмийн шударга есийг бэхжүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг бий болгох, эдийн засгаа өөд нь татах биднийхамгийн чухал зүйл. Энэ бүхэнд та бүхэн иргэн хүний хувиар оролцдог байсан болөнөөдөр улс төрийн намын гишүүн болж, улс төрийн үйл хэрэгт оролцохоор сэтгэлшулуудаад байж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Монгол ардын нам болсоциал демократ нам Нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэхийн төлөө, хүнтөвтэй нам. Та бүхэн намынхаа дүрмийг унших ёстой, үзэл санааг нь судлаххэрэгтэй. Нийгмийн ардчилсан үзэл санаа гэдэг нь юу байдаг талаар уншиж ойлгоххэрэгтэй. Ингээд дүү нартаа эрүүл эх аз жаргал хүсье. Хүмүүст хүндлэгдэж, Тэнгэрттэтгэгдэж яваарай гэж ерөөж байна” гэсэн юм.
Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа “Монгол Ардын Намын Энтрепрене Залуучуудын Холбоо”г Монгол Ардын Намын Энтрепренер Залуучууд нэгдэж залуу үеийнхэнд хөгжиж, дэвших боломжуудыг олгож, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх, инноваци, технологи, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих замаар Энтрепренер залуучуудыг оролцоотойгоор Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан байна. Холбооны Удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал томилогдон ажиллаж байгаа юм.