Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-нд тус яамны газрын дарга Б.Махбалд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж дуусаад энэ сарын 13-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн талаар мэдээлсэн.
Сэжигтэн Б.Махбалыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 10.1-2.7 дахь хэсгийн “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” хүний амь бүрэлгэсэн гэж буруутган яллагдагчаар татаад байна. Түүнтэй хамт Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, жолооч Д.Доржпүрэв нарыг дээрх хуулийн 20.16-1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг өдүүлсэн хэмээн буруутгаж байгаа аж.
Энэ хэргийг удахгүй прокуророос шүүхэд шилжүүлэх ажээ.
Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байхад нь зодож амийг нь хороосон гэж буруутгажээ
2018-11-25 10:07:43