8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын чуулганы хуралдаан дээр залруулга хийхийг хүсчээ

2018-11-25 12:40:00

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ сарын 22-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад айлчлахдаа танк, зэвсэг өгсөн, энэ зэвсгээр яах гэж байгаа юм” гэсэн ташаа мэдээлэл хэлсэн. Энэ асуудлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын дарга М.Энхболдод тайлбар хүргүүлжээ.

Тус тайлбарт дурдсанаар "Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нь Монгол Улсад албан ёсоор айлчлахдаа байлдааны техник зэвсэглэл өгөөгүй болохыг мэдэгдэж байна. Айлчлалын хүрээнд нисэх онгоц, нисдэг тэрэгний газрын үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автотехникийг хүлээлгэн өгсөн болно" гэжээ.

Мөн УИХ-ын дэд даргын хэлсэн үг хоёр улсын Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул УИХ-ын чуулганы хуралдаан дээр залруулга хийхийг хүссэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment