8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн мэдээлэл хийнэ

2018-11-27 09:11:47

Туушин зочид буудлын 5 давхарт Соёмбо танхимд
09.00-17.00 цагт
 Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл 3 сум, 2 дүүрэгт иргэдийн бүлэг байгуулан ажилласан тайланг танилцуулна. 

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.
 
12.00 цагт “ОДОНГОО” салоны 20 жилийн ойн баярын хүрээнд Монголын рок поп урлагийн бүх одод, Монголын тэргүүлэх зэргийн үсчдийн давтагдашгүй үзүүлбэр нэгэн тайзаа тоглогдох талаар мэдээлнэ.
 
13.00 цагт “Монгол Улсад Хүний нөөцийн менежментийн стандартыг нэвтрүүлэх нь” форумын талаар мэдээлэл хийнэ.  

Төрийн ордны их танхимд 

14.00 цагт “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион болно. Уг хэлэлцүүлэгт хот, хөдөөгийн 800 гаруй эмч, төлөөлөгчид оролцож, эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ. 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

16:00 цагт Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн тоног төхөөрөмжийн төслийг бүрэн хэрэгжүүлж дууссантай холбогдуулан БНАУ-ын Элчин сайд болон салбарын сайд нар төслийн хэрэгжилттэй танилцана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл