Хүчтэй салхи, шуурганы улмаас Увс, Баян-Өлгий аймагт нийт 9 иргэн, 10 зорчигтой 2 автомашинтай иргэд цасан шуурганд төөрсөн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллалаа. Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг сумын “Улаан-Үзүүр” гэдэг газар малдаа яваад шуурганд төөрч сураггүй болсон иргэн Ц (46 настай, эмэгтэй), Б (23 настай, эрэгтэй) нарыг, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Модон хөшөө” гэдэг газар сураггүй болсон иргэн Е (44 настай, эрэгтэй), 6, 12 настай хүүхдүүдийн хамт, мөн аймгийн Толбо сумын “Дөрөө нуур” гэдэг газар 700 гаруй толгой малтайгаа шуурганд уруудсан иргэн Б (45 настай, эрэгтэй) нарыг тус тус эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өгөөд байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 10 зорчигчтой 2 автомашинтай иргэд цасан шуурганд төөрсөн дуудлагаар ажиллаж, иргэдийг аюулгүй газарт хүргэсэн.
Шуурганд төөрсөн 9 иргэний амь насыг авран хамгаалжээ
2018-11-27 09:23:41