8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаан толгойн голд мөс цөмөрч тууж явсан мал нь осолдсон байна

2018-11-27 10:41:50

 

Энэ сарын 21-нд Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн Улаан толгойн голд мөс цөмөрч тууж явсан мал нь осолдсон байна.Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар нь орой 20.00 цагийн орчимд 44 ямаа, 14 хонь, 58 бог мал тууж яваад мал нь осолджээ. Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 21.40 цагийн орчимд ирсний дагуу 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиж, 30 минут ажиллан, хорогдсон 56 бог малын сэг зэмийг гаргажээ.Одоогоор гол, нууруудын гадарга л мөстөж хөлдсөн байгаа тул та бүхэн анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл