Иргэний нисэхийн ерөнхий газрын алба хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуурсан үедээ бусадтай маргалдаж улмаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлстийн ахлах мэргэжилтэн Х болон Б нар нь шөнийн цэнгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай маргалдаж зодоон хийж маргалдсан байна. Зодоон маргаанаас болж, иргэн Х гэгч нь хүнд гэмтэл авч яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн ч шархаа даалгүй нас барсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
ИНЕГ-ын мэргэжилтэн бусдад зодуулж амь насаа алджээ
2018-11-27 11:44:00