8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр, бууц шатаж хоёр хүн нас баржээ

2018-11-27 17:00:00

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Хар дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 55 км-т/ малчин М-ийн 4 ханатай гэр, малын хашаа, бууц 11.26-ны өдрийн 09:50 цагийн орчим шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:06 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашинтай 40 км зам туулан 11:17 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.Уг гал түймэрт иргэн Ц /92 настай, эмэгтэй/, Ц /80 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл