8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Надад шалгах асуудал байна. “60 тэрбум”, тендэр, нүүрсээр баяжсан хүмүүсийн асуудал бий

2018-11-28 09:08:00

Өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулна гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 16 гишүүн оролцсоноос 10 гишүүн дэмжиж 62.5 хувийн саналаар дэмжсэн. Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдааны ийн шийдвэр гаргасан ч нөгөөдрийн УИХ-ын чуулганаар Засгийн газрын хувь заяаг шийдэх учиртай. 

Дэмжсэн гишүүд:

  1. Н.Амарзаяа
  2. О.Баасанхүү
  3. С.Бямбацогт
  4. Ж.Мөнхбат
  5. Б.Наранхүү
  6. О.Содбилэг
  7. Д.Хаянхярваа
  8. М.Энхболд
  9. Д.Эрдэнэбат
  10. Ж.Эрдэнэбат

Татгалзсан гишүүд:

  1. Б.Жавхлан
  2. Г.Занданшатар
  3. Д.Лүндээжанцан
  4. Д.Тогтохсүрэн
  5. Н.Цэрэнбат
  6. Н.Энхболд

 Өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гишүүдийн асуултад хариулж хэлсэн үг нэлээд олны анхаарлыг татлаа.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Энд байгаа зарим нэг хүмүүс МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Эртхэн хэлчихье, зам мөрөө хөөгөөрэй

Шүүмжлэлийн сонсоно оо. Өвөлжилтийн нөхцөл байдал нэлээдгүй хүнд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад нөхцөл  байдал нэлээд хүнд үед энэ хурал болж байна. Би М.Энхболд, Д.Хаярхярваа гэж нэг хөдөөний.... уучлаарай. Дарханаас ирсэн нэг нөхөр. Аймгийн засаг дарга хийж байсан. Миний удирдлага дорж ажиллаж байсан хүн. Мөн Хотын даргыг огцруулъя гэдэг асуудлыг тавиад эргээд энэ асуудал нь сүүлдээ  Засгийн Газрыг огцруулах  асуудал болж хувираад явж байна. Надад заах нь яах вэ Д.Хаянхярваа. Чи бүлгээ удирдаж чадаагүй ш дээ. МАН-ын 65 гишүүнийг 2 хуваасан. Ажил хийдэггүй, хов зөөнө. Нас намбандаа байж чаддаггүй. Та нараас би айна гэж байхгүй шүү. Хаана ч та нарын өмнө хэлэх ёстой үгээ хэлнэ. Та нар тийм сайхан хүмүүс биш шүү. Шударга үнэний туйл мэт өөрсдийгөө ярьж байна. Энд хулгайч, наймаачид сууж байгаа.

ЖДҮ гэж нэг юм гарч ирж Засгийн Газрыг хөмрөх гэж байгаа юм байна л даа. ЖДҮ зөв үедээ илэрсэн гэж бодож байгаа. Засгийн Газар ЖДҮ-ийн санд шалгалт оруулаад 2 сар болж байсан юм. Хаа хаанаа сургамжтай юм болсон. Би АН-ын бүлгийн дарга Эрдэнэбатын үгийг дэмжиж байгаа. Өнөөдөр та нар ингэж хэлсэнээрээ сайхан харагдахгүй ээ. Би бас та хэдийгээ мэднэ ш дээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг сайн мэднэ. Тэгээд би намаа цэвэрлэж авах ёстой юм байна гэдгийг өнөөдөр бүр сайн ойлголоо. Төрөө цэвэрлэх эхлээд явж байгаа. Энд байгаа зарим нэг хүмүүс МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Эртхэн хэлчихье, зам мөрөө хөөгөөрэй.

Улсыг эрүүл хүнсээр, эрчим хүчээр хангах, нефтийн үйлдвэртэй болгох асуудалд анхаарч ажилладаг. Энэ ажлыг хийхэд битгий хориг саад болооч гээд байгаа. Надад шалгах асуудал байна. “60 тэрбум”, тендэр, нүүрсээр баяжсан хүмүүсийн асуудал бий.

О.Содбилэг ээ чи битгий нефтийн үйлдвэр нураах гээд бай. Нефтийн үнийг өсгөж байгаа хүмүүс та нар шүү. Насаараа та нар нефтийн жижиглэнгийн бизнес хийж баяжсан хүмүүс шүү та нар. Өөрсдөө хулгайч байж бусдыг хулгайч гэж яриад хэрэггүй. Цаг нь болохоор цааш нь би зөндөө юм ярина. Ард түмний өмнө би шударга ажиллана гэж амласан. Шударга ажиллаж байгаа гэж бодож байгаа. Зарим хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байгаа. Эрх зүйн орчин надад байхгүй байна. Гэхдээ би үүний эсрэг тэмцэнэ. Энэ байр сууриндаа хатуу зогсоно. Энийг хамгийн сүүлд нь хэлчихье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Cheemee
Hadad yarj heleh yum mash ih bain za
2018/11/29 202.126.89.90
zochin
Uul ni shalgaad baiga yum bile manai sain eruud huusruulj baigaad JDU gedeg heregt hutgaad tegeed hamag ajiliin gatsaagaad odoo haanaasaa ehlehee medehee baichihsan
2018/11/28 103.212.118.25
Zochin
Shalgaj bna l gd baihiin. Yasan duusdaggyi um. Neg ch hynd hariutslaga tootsongyi. Yavj yavj haraad baihad nuguu khulgaichuudiihaa arga barilaas suraltsaad ehnees n' heregjyyleed ehelchihsen um bishy
2018/11/28 202.179.30.194
хүрэлсүх
тэр тендэрийн бүр мафийг шударга хүрэлсүх нэг шалгах цаг нь болсон мафийнхан нийлээд унагачахгүй л бол
2018/11/28 66.181.179.239
Иргэн
Бас АСЕМ, Чингэс, Самурай бонд, Үнэ тогтоворжуулах хөтөлбөр, Гудамж төсөл, Хөгжлийн банкны гээд АН-ы том хулгайчуудын хэрэг байгаа шүү
2018/11/28 203.217.139.226
zochin
Selmendee uuruu tsavchuulchihgui bol
2018/11/28 203.91.115.44
zochin
SAIN BNA HURELSUKH. HER BARGIIN AAVIIN HUUGEES IIM ZORIG GARAHGUI. AMJILT HUSEYE
2018/11/28 202.179.27.20
Nam bus irgen
Sain saihan tsag irj shudraga yos togtohiin ehlel gej harj bna. ES-aa hulgaichuudiig suhdeed tsavchaad baigaarai. Mongol ulsin gerelt ireeduin tuluu jiriin ard tumniihee tuluu zutgeed baigaarai.
2018/11/28 66.181.183.115
Баатар
Суудлаа хамгаалуулж байхын тулд 950-аас тербум ѳнгѳрүү тѳгрѳгѳѳр хамсаануудаа авилгадчихаад ичихгүй том том бааж суугаа энэ нѳхѳр хулгайч гээд байгаа нѳгѳѳ хэдээс ч долоон дор амьтан байгаа биз дээ
2018/11/28 202.9.40.214
Иргэн
Хүрэлсүх бачимдсандаа баахан хашгирсаншдээ?! Ичдэггүй хүн юмдаа?! ЖДҮ-гийн зээл гэдэг чинь нарийдаа Хүрэлсүхийн бусадтай бүлэглэн зохион байгуулсан онц ноцтой эрүүгийн бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгшдээ?
2018/11/28 203.91.119.90
АН-н гишүүн
Энэ АН-ыг булай болгосон хулгайч Данхар Д.ЭРДЭНЭБАТ МИ.. овогтын Бөгс долоогоо юу... НОВШ ЗАЙЛ...
2018/11/28 202.179.24.138