8o
Улаанбаатар хот
mobile menu

"Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага" уулзалт хэлэлцүүлэг  болно

2018-11-28 09:13:07

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:00 цагт: 
Төрийн ордонд Засгийн газрын хуралдаан болно. Хуралдаанаар сайд нар 18 асуудал хэлэлцэнэ.

09:00 цагт: Туушин зочид буудалд "Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага" уулзалт хэлэлцүүлэг  болно.

09:00 цагт: Нээлттэй нийгэм форумд  “Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: дүн шинжилгээ, санал зөвлөмж сэдэвт судалгааны гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулна.

09:00 цагт: МУИС-ын дугуй танхимд жендэрийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаан дахь үр нөлөөний талаар салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн багш, судлаачид хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурал болно.

11:00 цагт:  MN-Мэдээллийн төвд залуучуудын оролцоо-хотын хөгжил “ХАКАТОН” уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Стартап Терминал төв” хамтран зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

13:00 цагт: ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын байрны 303 тоотод хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номны нээлт болно.

Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ хүрээнд Монголын уран зургийн галерейд
 

  • 09:30-14:00 цагт: “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг,
  • 14:30-17:00 цагт: Хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment