8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол орны нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

2018-11-28 09:31:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл /нэн их, их/ ихтэй гарчээ.  Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутаг хамрагдаж байгаа юм.Түүнчлэн 11 дүгээр сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. 

  1. Увс
  2. Ховд
  3. Завхан
  4. Хөвсгөл
  5. Архангай
  6. Булган
  7. Хэнтийн ихэнх
  8. Баян-Өлгий
  9. Говь-Алтай
  10. Баянхонгор
  11. Өвөрхангай
  12. Сэлэнгэ
  13. Сүхбаатар
  14. Дорнодын зарим сумдын нутгаар 0-5 см зузаан цастай байна.

Увсын Давст, Хяргас, Завханы Идэр, Тэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянхайрхан, Баян-Уул, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Арбулаг, Архангайн Чулуут, Булганы Тэшиг, Хэнтийн Дадал сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Даян, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Малчин, Хөвсгөлийн Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-16 см зузаан цастай, бусад нутгаар цасгүй байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment