Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулсан гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Түүнийг АН-ын ЗГ-ын үед хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгасан шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулж саатуулсан гэж эх сурвалж мэдээлэв. Түүнтэй хамт М гэгчийг мөн баривчлан саатуулсан гэх мэдээлэл байгаа юм.
Бид энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.