8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхболд: Л.Энх-Амгалан гишүүн ийм хариуцлагагүй юм ярьсандаа уучлал гуйх ёстой

2018-11-28 10:11:43

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналд үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: “Улс эх орныхоо хувьд ч УИХ-ын хувьд ч бүхэлд нь бид маш эвгүй байдалд оруулж байна. Ямар ч тохиолдолд бид өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах ёсгүй гэсэн байр сууринаас хандаж, өнөөдөр ч энэ байр сууриндаа байгаа. Хэлэлцэж байгаа асуудалд хамаарахгүй зарим нэг асуудлыг гаргаж, үүнийгээ дэвэргэж байгаа нь цаг үеэ олоогүй,улс хоорондын асуудалд ч ноцтой хохирол учруулах зүйлүүд болж байна. Батлан хамгаалахын сайдын хувьд хэлье. Гадаад улс орноос цэрэг техникийн зэвсэг, тэр дундаа ОХУ-аас байлдааны зэвсэг техник танк авсан зүйл байхгүй. Л.Энх-Амгалан гишүүн дахин дахин яриад байгаа энэ асуудал дээрээ уучлал гуйх ёстой. Өөрсөддөө хамаагүй асуудлыг гадаад улс оронтой холбож ярьж болохгүй” гэв.

Үндсэндээ бол ийм хариуцлагагүй байр суурь илэрхийлж улстөржих явдал улс орны тэр дундаа төрийн гадаад харилцаанд сэв суулгах хэмжээний ноцтой асуудал үүсч мэднэ гэдгийг тулхтай, туршлагатай улстөрчийн хувьд харицлагатайгаар сануулав. Монгол Улсын төрд үнэнч шударгаар ажиллаж улсын хөгжил ард түмний эрх ашгийг дээдлэх үүрэгтэй улстөрчид өнөөдөр ингэтлээ үүргээ умартах ёсгүй. Иймд эрхэм төрийн түшээ Л.Энх-Амгалан та үндэслэлгүй худал мэдээлэл тараасан асуудалдаа уучлал гуйх нь зүйн хэрэг бизээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
батхүү
энхамгалан та хүрэлсүхийн хаанач хүрэхгүйнөхөр юм хүн зөв юм хийж эх ороноо луйварчидаас салгах гэхээр гол чинь харлаад байна уу ёстой л мөнгөнөөс өөр бодох юмгүй новш юмдаа
2018/11/30 202.9.41.122
зочин
Энхамгалан гишүүнийг овоо гайгүй ухаантай боловсролтой нөхөр гэж ойлгодог байсан гэтэл мөнгө, улс төр 2-оос өөр батлан хамгаалахын асуудлаар ноль нөхөр байжээ. хайран нэр хугарлаа да
2018/11/29 49.0.191.250
Дахин бүү сонго
Авсанч яадгийн, Энхамаглан шиг олигархууд Монгол улсаа юуч үгүй байлгаж байвал сэтгэл нь хандаг бололтой
2018/11/28 66.181.189.226
харамсаж байна
УИХ ын гишүүн Энхамгалан гишүүний яриаг сонсоод гутсан. Ийм богино ухаантай хүнийг УИХ д бүү сонго.
2018/11/28 150.129.142.236
Зоригт
Иймхэн зүйлийг ойлгохгүй байж их хурлын гишүүн дэд дарга гээд байж байдаг, мөнгөтэй байж болно. Сэтгэлгээ сэтгэхүй нь сайн байх ёстой. Ийм л хүмүүсээр төр бариулахаар улс эх орон 3 сая хүн ядуу, зүдү
2018/11/28 202.21.112.226
teneg durakd
darvaisan teneg pizda Enkhamgalan buruu ym yrij baigaagaa medej baigaa bolov uu
2018/11/28 183.177.98.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment