8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Дэлгэржаргал: Гашуунсухайт боомт дээр нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа

2018-11-29 09:03:47

Өчигдөр Засгийн Газрын хуралдаанаар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгох шийдвэрийг  гаргасан. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна хэмээн Засгийн газраас үзэж байгаа. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажилласан. Мөн өчигдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар тус чиглэлд нүүрс тээвэрлэж буй 161 ААН-ийн төлөөлөл, жолооч, тээвэрчид, тэдний ар гэрийнхэн, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, авч буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлд 161 ААН-ийн 13079 машин  нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд оролцож байна. Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны байдлаар 1200 гаруй тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол 30-ны өдрийн байдлаар 800, арваннэгдүгээр сарын 6-27-ны одоогийн байдлаар өдөрт 60, нийт 550 машин хил нэвтэрчээ.

Үүнээс болж урт дараалал үүссэнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, УУХҮЯ, АТҮТ-өөс байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, олборлолт, тээвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан юм. Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс, Орон нутгийн тавантолгой компанийн тээвэрлэлтийг түр зогсоосноор үүссэн дараалал багасаад байгаа аж. Салбар яамны зүгээс тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Мөн тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангасан байна.

Харин тээвэрлэлт хийдэг ААН-үүдийн төлөөлөл, жолооч, тэдний ар гэрийнхний зүгээс нэг удаагийн эргэлтийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан олгох, амьдрах нөхцөл боломжийг сайжруулж, дулаан байр, хоол, хүнсээр хангах зэрэг  хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг Тээвэрлэгчдийн гэргий нарын холбооны тэргүүн З.Түвшинзаяа хэллээ.

Гашуунсухайт боомт дээр нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал БНХАУ хилийн боомт дээр техникийн шинэчлэл хийгдэж буй, мөн нүүрсний таталтаа хязгаарлах болсон зэрэг нь нөлөөлж байгаа юм. Одоо нэг машиныг  30 минут шалгаж хил нэвтрүүлж байна. Хэрвээ техникийн бүрэн шинэчлэлийг ашиглаад эхлэвэл нэг машин 2-3 минут л зарцуулах аж. Техникийн шинэчлэл 15-16 хоногийн дараа бүрэн дуусах болов уу гэсэн хүлээлттэй байгааг УУХҮЯ-ны уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал хэлж байлаа.  

Гашуунсухайтын зам 8000 машин тээвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдөр 12 мянган машин зорчиж байна. Цаашдаа автозамыг өргөтгөхөөс гадна эсрэг урсгал зөрж, давхарлаж хөдөлгөөнд оролцуулахгүйгээр тавьсан замын голыг бетоныг нэмэгдүүлэх, нүүрс тээвэрлэгч машинд дуут дохио байрлуулах, пост дээрх хяналтыг сайжруулах ёстой ААН-ийн төлөөлөл, жолооч нарын ар гэрийнхэн илэрхийлллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Nuguu ikh medeed bdg Sumiyabazar khaachsan. Boldoggyi yumaa geed baikhad boldog yumaa geed uurchluud chukham zygeer bi medej bna geed bsan khaa bna. Yu ch medekhgyi tenegyydiihee ylgert baga itge.
2018/11/29 202.179.30.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment