Арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 метр секунд зарим үед 26-31 метр секунд хүртэл ширүүссэн. Энэхүү цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унаад байсан юм. Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан баг амжилттай ажиллаж 2018.11.28-29-нд шилжих шөнийн 04:26 цагт эрчим хүчийг бүрэн холбожээ.
Ажлын хэсгийн мэдээлэл:
Баруун бүсийн эрчим хүчний систем: /ББЭХС/ 2018.11.29-ний шөнийн 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утас татаж дуусав. Засварын бригадыг ажлын байрнаас буулгасан. С-458 агаарын шугамын схем шалгаж, хүчдэл авахад бэлдлээ.
2018 оны 11 дүгээр сарын 29-ний шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгөв.
04:38 цагт Дөргөн Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд оруулсан. Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын иргэдийг тогтвортой эрчим хүчинд холболоо.