8o
Улаанбаатар хот
mobile menu

ШААРДЛАГА

2018-11-29 12:12:26

2018 оны 11-р сарын 23-ны өдөр “Нийгмийн Ардчилал” МОХ болон МАН-ын залуу гишүүд, дэмжигчдийн зүгээс Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх болон Монгол Ардын Намын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагын хүрээнд Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг тус бүр яаралтай хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргасанд залуучууд бид бүхэн талархаж байна. Монгол Ардын Нам бол өөрийн гэсэн дүрэмтэй, журамтай, дотоод ардчилалтай нам. Монгол Ардын Намын удирдлагууд гаргасан шийдвэрээ баталгаажуулах, дагаж мөрдүүлэхэд анхааран ажиллахгүй бол намын эв нэгдэл, намын дотоод амьдралд үүсээд буй шат шатны хариуцлагын асуудал улам бүр дордож, хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьж бүлэг фракцийн төлөө намын нэр хүндийг унагасан, хариуцлагагүй этгээдүүд улам нэмэгдэх эрсдэлтэй тул Монгол Ардын Намын удирдлагууд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны удирдлагууд анхаарч ажиллахыг залуучууд бид ШААРДАЖ байна.

Учир нь энэ мэтчилэн Монгол Ардын Намын шат шатны удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг Монгол Ардын Намаас сонгогдсон төлөөллийн байгууллагын гишүүд, төлөөлөгчид дагаж мөрдөхгүй зөрчсөөр байвал Монгол Ардын Намын намын ялалт байгуулсан 20 аймаг, 230 сум, 7 дүүрэгт мөн адил хэн нэгэн болон хэсэг бүлэг этгээдүүд дүрэм, журамд баригдахгүй хувийн эрх ашиг, бүлэг фракцийн эрх ашгийн үүднээс тухайн орон нутгийнхаа засаг захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн хурал зэргийг тогтворгүй болгож төрийн ажил гацах, засаглалийн хямрал үүсгэх эрсдэл үүсч болзошгүй учир Бидний зүгээс өмнө шаардсаны дагуу Монгол Ардын Намын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгээс гарсан улс төрийн шийдвэрийг гишүүд дагаж мөрддөг байхад Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хороо анхаарч Монгол Ардын Намын дүрмийн дагуу шийдвэрлэхийг “Нийгмийн Ардчилал” МОХ болон Монгол Ардын Намын залуу гишүүд, дэмжигчид бид бүхэн ШААРДАЖ байна.

Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн шийдвэрийг дагаж мөрдөөгүй эсрэг санал өгсөн Монгол Ардын Намын гишүүдтэй “Нийгмийн Ардчилал” МОХ болон Монгол Ардын Намын залуу гишүүд, дэмжигчид цаашид хамтран ажиллахгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болохыг үүгээр МЭДЭГДЭЖ байна.

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО 2018 оны 11-р сарын 28

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл