8o
Улаанбаатар хот
mobile menu

Өдөр бүр 15-16 иргэн зам тээврийн осолд өртөж байна

2018-11-29 14:00:00

Манай улс зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолой, үйлдлээр дамжуулан зам тээврийн ослын хор аюулыг таниулах зорилгоор “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, ар гэрийн дуу хоолойг олон нийтэд хүргэх өдөр”-ийг зохион байгуулаад 5 жил болж байна. 
Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жилд 1,3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн бэртэж гэмтэж байгаа бол Монгол улсын 3,8 сая хүн ам жил бүр 500 гаруй иргэнээ зам тээврийн ослын улмаас алдаж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын аюулыг бууруулах, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, зөрчлийн улмаас зам дээр амь насаа алдсаны дараа хүндэтгэл үзүүлэх биш амь насаа алдахаас нь өмнө урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой бөгөөд энэ жил Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Хичээх өдөр” уриан дор өнөөдөр улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч та дүрмээ биелүүлж, бусдыгаа хүндлэн сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцвол өдөрт 1-2 хүн амь насаа алдаж, 15-20 хүн бэртэж гэмтэж байгаа байдал буурах боломжтой юм. 

“Хичээх өдөр”-өөр Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, цагдаа, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албанаас дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүллээ.

Замын хөдөлгөөнд оролцогдоггүй хүн гэж үгүй учир бүгдээрээ хичээж эерэг зөв үйлдлээрээ нэг нэгнээ хүндэлж, үлгэрлэж энэ хүсээгүй төмөр хүлгийн дайныг хамтдаа бууруулж, зогсооцгооё гэж Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment