8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Надтай болон миний хамаарал бүхий этгээдтэй холбоотой нэг ч хүн ЖДҮ-ээс зээл аваагүй

2018-11-30 08:55:00

Өчигдөр авлигатай тэмцэх газраас гэнэт  яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж зөвхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Баасанням мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өглөө мэдээлэл хийж "хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ” гэсэн мэдээлэл хийж байна.АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс цаашид улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна" гэв.

Мөн  УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа. Энэ хүний хамаарал бүхий этгээдүүдэд хамааруулан шалгаж байгаа” гэх мэдээллийг хийлээ.  

Үндсэндээ бол Л.Юун-Эрдэнэ гишүүн үдээс өмнө өгсөн мэдээлэлдээ “Монгол Улсын парламент хуулийн дагуу биш хувь хүнд тохируулж ажиллаж байгааг харж болно. МАНАН гэх бүлэглэлийн "тоглоом" нурах гээд байгаа учраас ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна” гэдэг мэдээллийг өгч байлаа.

Тодруулбал зөвхөн АТГ гэж нэр оноогоогүй хууль хяналтын БАЙГУУЛЛАГУУД гэж мэдээлсэний төлөө АТГ -аас гэнэт хурал зарлаж Л.Оюун-Эрдэнэ гишүүний эсрэг байр сууриа илэрхийлээд авав.

АТГ-ын мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариу мэдээлэл өгч өнөөдөр улстөрийн халуун уур амьсгалтай үед АТГ зөвхөн намайг нэрлэж мэдээлэл хийж байгаа явдал хэт улстөржсөн үйл явдал болов гэж харж байна. Би албан ёсоор хэлье. Надтай болон миний хамаарал бүхий этгээдтэй холбоотой нэг ч хүн ЖДҮ-ээс зээл аваагүй, авах ч үгүй, би нэг ч компанид дэмжсэн бичиг өгөөгүй гэдэг хариу мэдээллийг хийлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шууданч
Баатартайгаа нийлээд төрийг хутгах гэж янз бүрийн ааш гаргаж болох л байх л даа. Харин монголыг хутгахыг чинь бид зүгээр л хараад сууна гэж бодож байна уу.
2018/11/30 202.131.7.74
zochuin
Avtsan gedgiig huuli hyanltiinhan gargaad ugnu.Odoo duugai bai.Sandaraad baih hereggui.Ugaasaa avsan ni il bolson .Ter Batsuren gedeg chin yag eneii hul gar geesh
2018/11/30 43.243.161.15
зочин
Энэ дальжаак одоо боль доо. Чиний хүн чанар хийгээд, алхах гишгэх болгон чинь ард түмэн бидэндээ танигдсан. Одоо хөхөө шиг донгодоод ч чамайг тоох хүн байхгүй.
2018/11/30 64.119.23.99
ь
дальжгөр юизюма авсан авсан
2018/11/30 202.9.42.227
зочин
Эхлээд ингэж гүрийцгээж л байдаг юм хѳдлѳшгүй баримт нь тодорхой ил болоод ирхээрээ худлаа хоосон уучлал гуйдаг шүү.
2018/11/30 202.9.41.6