.jpg?1543540075768)
Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 27-28-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэж, хууль бусаар худалдан борлуулдаг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Бүлэг этгээдүүдийн дунд “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж. Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.



