8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-ны Ерөнхийлөгч “ОЛОН УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо

2018-11-29 15:00:00

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус холбооны шинэ удирдлагаар сонгогдсоноос хойш сарын дотор дотооддоо болон гадаадад нэлээд олон уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож байна.

Тухайлбал, 2018 оны 11-р сарын 21-22-ны өдрүүдэд БНАХУ-ын Гуанжу /Guangzhou/ хотод болсон “Олон Улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 17-р чуулган”-ы "Нэг бүс нэг зам" төслийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцож Монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, улс орныхоо эдийн засагт оруулж буй хувь нэмэр, мөн “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаануудад системтэй, үр дүнтэйгээр хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны саналуудаа дэвшүүлжээ.

Тэрээр “Даяаршиж буй нийгэм цаг үеийн хувьсал өөрчлөлт, хөгжлийг даган Монголын эмэгтэйчүүд ч хил хязгаар, шашин шүтлэг, хэл, арьс өнгөөс үл хамааран дэлхийн эмэгтэйчүүдтэй дотно нөхөрлөх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хамтран ажиллах боломж бололцоогоор хангагдах ёстой” гэж үзэж байгаа юм байна.

“Олон Улсын Бизнес Эрхлэгч эмэгтэйчүүдийн 17-р чуулган”-д нийт 18 орны 600 гаруй зочид, төлөөлөгч оролцсон бөгөөд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө, МЭХ-ны УЗ гишүүн Д.Энхжаргал нар ч шинэ Ерөнхийлөгчийн хамт тус улсад зочилжээ.

Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн төлөөлөгчид, “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны төлөөллүүд Ногоон эдийн засаг, Эрүүл мэнд, Байгальд ээлтэй барилга байгууламж, Ухаалаг бүтээн байгуулалт болон ур хийц, Хятадын худалдан авалт болон сурталчилгааны зах зээлийн хандлагын талаарх сонирхолтой илтгэлүүдийг сонсож, дэлгэрэнгүй мэдээллүүдийг авсан байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment