8o
Улаанбаатар хот
mobile menu

Унаач хүүхдийн амь нас хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

2018-11-30 12:10:57

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Гурван дов” гэх газарт 2018 оны наймдугаар сарын 19-ний өдөр болсон хурдан морины уралдааны үеэр хурдан морь унаач 8 настай Д нь уралдааны үед мориноос унаж осолдсон хэрэг гарчээ. Уг уралдаанд уяач Т нь хурдан морины уралдааны үед унаач хүүхдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас хүүхдийн амь нас хохирсон болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлжээ. Иймд хурдан морины уяач, унаач хүүхдүүдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг мөрдөж байхыг уриалж байна Сүхбаатар аймгийн прокурорын газраас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл