УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Ингээд чуулганы хуралдаан УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
Ерөнхий сайдаа төв цэвэрлэх байгууламжийн ажил юу болж байна вэ, энэ зун өмхийгөөсөө бид салж чадах уу? Нефть боловсруулах үйлдвэр барих боломж бидэнд байна уу? Энэ асуултуудад хариулт авмаар байна. Хэрэлдсээр байтал энэ улс орон чинь дахиад л цөхөрлөө. Одоо ажлаа хийцгээе. Засгийн газраа тогтвортой байлгая"
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ерөнхий сайдын Засгийн газар 3 зүйл дээр анхаарч байгаа. Нэгдүгээрт, ард түмнээ эрүүл хүнсээр хангах. Хоёрдугаарт, эрчим хүчээр хангах. Цахилгаан станцуудаа хурдан барьж байгуулмаар байна. Энэ ажлууд бүгд явж байгаа. Харамсалтай нь, энэ улстөр гэх хийрхлээс болж зогсоод байна.
Гуравдугаарт бид нефтийн үйлдвэр барих асуудлыг хамгийн их чухалчилж байгаа. Нефтийн үйлдвэрийг бариулахгүй байгаасай гэсэн хүсэлтэй хүмүүс их байдаг. Бид дотоодын жилдээ 1.5 сая нефть үйлдвэрлэж, 40,000 тонн онгоцны бензин үйлдвэрлэнэ. Ингэж чадвал бид доллараар биш монгол төгрөгөөг шатахуунаа худалдаж авна.Энэ бол Монгол Улсад авчрах хамгийн том дэвшил. Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд мөн Засгийн газар маш их анхаарч байгаа. Гэтэл энэ ажил зогсох эрсдэлтэй байна" .
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Энэ асуудлыг би нам хоорондын асуудал гэж харахгүй байна. Намуудыг бүлэглэл хуралддаг болсон. Монголын төрийг бүлэглэл удирддаг болсон. Би бол бүлэглэлийн гишүүн биш, бүлгийн гишүүн. Би намын тушаалаар бол Засгийн газрын эсрэг зогсох ёстой. Гэхдээ би бол Засгийн газрыг огцруулахын эсрэг байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан -Хугарлын цэг У.Хүрэлсүх сайдын үед ирлээ. Өнгөрсөн жилүүдэд шуналын хүүдий байсан нь одоо идээ бээр болж зад тавьж байна. Идээ бээрийг цэвэрлэх ёстой. Тиймээс сахилга хариуцлага тогтооно гэж байгаа Ерөнхий сайдыг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "ЖДҮХС-гаас зээл авах нь байдаг л бизнесийн зарчим. Гэтэл үүнийг хэд хэдэн сайд олуулаа зохион байгуулалттайгаар зээл авсанд л асуудал байна. Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан.
Та Ерөнхий сайдын хувьд ЖДҮ-чин сайд нараасаа салаач ээ. Хуулийн хэрэгжилтийг та яагаад хангахгүй байгаа юм бэ. 30 гэр бүл гэж яг хэн юм бэ? Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу" гэлээ.
У.Хүрэлсүх "Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. Энэ Цагаансуварга бол танай гэр бүлийн өмч биш. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд битгий манай сайд нараас хууль бус зүйл шаардаарай. Авсан Цагаансуваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгчих. Ард түмний өмч хөрөнгийг буцааж өгөөрэй" гэв.
\