Зам тээврийн яам болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газраас стандартаа дагаж мөрдөх, ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах чиглэл өгчээ. Энэ дагуу нийслэлийн иргэдэд үйлчилж буй 353 микро автобусаас ердөө 37 микро автобус үлдэх тооцоо гарсан байна.
ЗЦГ-ын ЗТҮХ-ын дарга Г.Доржпаламын мэдээлснээр, одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронууд 2003 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа нь дуусч байгаа тул ирэх сарын 1-нээс эхлэн үйлчилгээнд явуулахгүй юм байна. Манайд зорчигчдыг аюулгүй, тав тухтай зорчуулах үүднээс 12 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгслийг нийтийн тээвэрт явуулахгүй гэсэн стандарт байдаг аж.