8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Та нарыг төрийг тайван байлга гэснээс төрийг бусниул гэж томилоогүй

2018-11-30 15:16:46

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах эсэх асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийлж байна. Засгийн Газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ хэзээ ч битгий мартаарай гэж хэлсэн. Харамсалтай нь эс тоолоо. Харамсалтай санагдаж байна. Өнөөдөр энэ МАН-ын асуудал биш. Монголын төр ямар байдалд хүрснийг, бизнес сүлжээ Монголын төрийг ялзруулсаны гор гарч байна. Ашиг сонирхлын зөрчил гэдгийг дэндүү өргөнөөр нь харуулж байна. Энэ УИХ дотор ашиг сонирхлын зөрчилгүй хүн байгаа юм уу. Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайдыг огцруулах асуудал ярьж байна. У.Хүрэлсүх гэдэг хүн УИХ-ын гишүүн биш. Үүний дараагаар ҮАБЗ-ийн гурван гишүүн уулз. Та нарыг төрийг тайван байлга гэснээс төрийг бусниул гэж томилоогүй" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Heruulee zogcoo !heruulee zogcoo! heruulee! uneheer Ard tumnee BODDOG L um bol heuulee zogcoo Ahmad gishuudiin zarim ni, zaluu gishuud, shineer congogdcon shinehen gishuudiig bitgii hutgaad bai
2018/11/30 202.179.27.169