8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон туслах малчныг эсэн мэнд олсон ч морио унаад зугтжээ

2018-12-03 10:33:43

Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн шуурхай мэдээг хүргэж байна.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын “Оросын худаг” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 18:27 цагтиржээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ

Тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:55 цагт тус багийн “Галуут нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтсан байна. Тиймээс эрэн хайх ажиллагааг зогсоожээ.


Түүнчлэн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, салхи 24 м/с хүрсний улмаас Ховд аймгийн Мөнххайрхан суманд 3 айлын гэр,  Увс аймгийн Бөхмөрөн суманд нэг айлын гэр нурсан, нэг айлын 1600 орчим бог мал уруудаж алга болсон байна. 

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын таван хүн, нэг автомашинтай шуурганд уруудсан малыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1520 малыг олсон тухай  мэдээллийг 2-ны өдрийн 23:00 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ё
угаасаа тиймэрхүү цус ойр сон гарууд хөдөөгөөр нэгшюээ
2018/12/03 202.9.42.227
кк
teneg gar ve kk
2018/12/03 202.179.26.82