8o
Улаанбаатар хот
mobile menu

Я.Содбаатар: Би хийж байгаа ажилтайгаа холбоогүйгээр ёс зүйн хариуцлага хүлээж буй анхны хүн болж байна

2018-12-04 08:46:20

Өчигдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцуулсан юм. Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа. Тэгвэл энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар болон  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар дараах тайлбарыг өглөө.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа

Улс төр гэдэг өөрөө улстөрч хүний хувьд ёсзүйтэй байхыг шаарддаг зүйл гэж би хувьдаа боддог.  Хэн нэгэн хүнтэй холбож, хэн нэгэн хүний дохио зангаагаар асуудалд хандсан гэхээсээ илүүтэй би улстөрчийнхөө хувьд хувь хүнийхээ тэр тусмаа ёс зүй дээр суурилсан шийдвэр гаргасан. Үүнээсээ ямар нэгэн байдлаар буцах шаардлага надад байхгүй. Тийм ч учраас би кноп хамгийн сүүлд шийдэгдэхэд өөрийнхөө  гарын үсгээ баталгаажуулж кнопоо дарсан. Энэ бол миний улстөрчийн шийдвэр. Байдаг л үзэгдэл. Ерөнхий сайд ч гэсэн Шадар сайд байхдаа өөрийнхөө танхимын эсрэг  гарын үсгээ зурж л байсан. Мөн өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга  хүртэл ХХААХҮ-ийн сайдаасаа болилоо гэж л байсан.  Энэ бол улс төрд байдаг л үзэгдэл.  Цаг хугацааны хувьд  энэ  шийдвэр аль талаасаа  явсан бэ гэдгийг цаг хугацаа  шалгаад өгнө. Би улс төрчийнхөө хувьд өөрийнхөө гаргасан шийдвэртээ ёсзүйн хувьд  ч тэр  хувь хүнийхээ хувьд, зарчмынхаа хувьд  ч  ямар нэгэн байдлаар засаг чинь үлдчихлээ намайг аваад  үлдээч ээ гэдэг  үг хэлэхгүй.

 

Я.Содбаатар: Би хийж байгаа ажилтайгаа холбоогүйгээр ёс зүйн хариуцлага хүлээж буй анхны хүн болж байна

Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд ЖДҮХС-тай холбоотой шуугианд нэр холбогдсон тул ёсзүйн хариуцлага хүлээж сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өглөө. Миний хамаарал бүхий компани хуулийн дагуу ЖДҮХС-гаас зээл авсан. Төслөө амжилттай хэрэгжүүлж, зээлээ барагдуулсан. Сэтгүүлчид та бүхэн очиж танилцах боломжтой. Гэхдээ Ерөнхий сайдын хийж буй шударга ёсны тэмцэлд нэгдэж, улстөрчийн хувьд ийм шийдвэр гаргалаа. Банк санхүүгийн байгууллагаас манай гэр бүлийн хүн 25 хувийг эзэмшдэг. Харин өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. ЖДҮХС-д нэр холбогдсон гишүүдээс болж, Засгийн газрыг унагаах гэсэн юм биш. Харин шалтаг нь байсан.Манай яаман дээр бол ажил сайн явж байсан. Би хийж байгаа ажилтайгаа холбоогүйгээр ёс зүйн хариуцлага хүлээж буй анхны хүн болж байна" гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Yostoi Mundag hun bna daa shuuh deer uuruu guij ochood buh unenee helchih
2018/12/04 203.91.115.41
Ichmeer yum
Ene Sodbaatar iim elgiin yum heleheesee ichmeer yum, uneher teneg sonsogdoj bn ooriigoo ih ariuhan amitan bsan shudarga hariutslaga huleesen anhnii hun ch gh shig wahaha eleg eleg
2018/12/04 139.5.218.237
Үзмэрч
Зам тээврийн яаманд удсан бол илүү их хулгай хийх байсан. ЖДҮ-гээс өөр ч хулгай нь удахгүй илэрнэ, битгий бур. Хулгайч бол хулгайч л байдаг.
2018/12/04 103.26.193.52
Yo yo
SHOROND.. OR
2018/12/04 103.26.195.14
Зочин
Паа ямар мундаг юм бэ ккккккккк
2018/12/04 66.181.180.83
ард
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүй дээ.
2018/12/04 66.181.185.164
Зочин
энэ салбарт угжирсан байдлалд өөрчлөлт хийж чадалгүй ажлаа өглөөдөө
2018/12/04 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment