8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын дарга С.Батболдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

2018-12-05 09:01:47

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар хотын дарга С.Батболдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг хангалтгүй ажиллаж байгаа шалтгаанаар огцруулах саналаа НИТХ-д хүргүүлээд байсан. Гэвч Ерөнхий сайд хотын даргыг огцруулах саналаа буцаан татсан байна. Ингэснээр НИТХ-ын маргаашийн хуралдаанаар Ерөнхий сайдын огцруулах санал бус хотын дарга С.Батболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм. Мөн энэ хуралдаанаар Улаанбаатар хотын 2019 оны төсвийг батална.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл