8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сарангэрэл: Харанхуй шөнө хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно

2018-12-05 09:37:00

 

ЭХЭМҮТ-д ирсэн жирэмсэн эмэгтэйг тасаг андуурлаа, өөр хаалгаар орж ир хэмээн явуулсанаас болж нэгэн эмэгтэй хүүхдээ гадаа таксинд төрүүлсэн үйл явдал болж, өчигдөр нэлээд дуулиан шуугиан тарьлаа. Тэрбээр хүүгээ гадаа төрүүлээд зогсохгүй хүүгээ тэвэрсээр хүйгээ барьсаар орж ирсэн талаар тус эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр оочерлож байсан нэгэн эмэгтэй цахим хуудаснаа бичсэн билээ.  ЭХЭМҮТ-ийн зүгээс эх хүү хоёрын биеийн байдал сайн байгаа талаар мэдээлэл өгсөн. 

Тэгвэл харанхуй шөнө жирэмсэн эмэгтэйг өөр хаалгаар ор гээд явуулсан угтах үйлчилгээний ажилтан болон хариуцлага алдсан эмч нар арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэдгээ салбарын сайд нь мэдэгдлээ. Тодруулбал, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна.

Гэхдээ харанхуй шөнө хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсан уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ӨӨ
УГТАХ БИШ ҮДЭХ АЛБА БАЙНА ДАА.
2018/12/09 64.119.23.3
батка
ггүй хувийн эмнэлэгрүүгээ явуулах эм шахдаг нь илт шүүдээ
2018/12/06 202.179.31.79
батка
Ер нь эмнэлгийн эмч ажилтан болгон дэндүү муухай ааштай өвчтөн хүнийг хүнээс дорд үздэг нь худлаа биш энэ хаа холдох вэ гэсэн маягаар ханддаг.нөгөө таллар өрөөндөө зүгээр суугаад байгаа мөртлөө үздэ
2018/12/06 202.179.31.79
zochin
hahaha sarangereliig setgvvlch baihad . tv 5 iin gadaa hulduj uheh duhuud . haalgiig ni balbahad . saraa halamtsuu . haalgaa tas savaad zailaach gej hashgirch baisan ni sanaand
2018/12/05 185.39.141.1
zochin
uuruu ch mun ogtsrooch ichihgui vmaaaa
2018/12/05 202.179.27.138
zochin
a meddeggyi hkiideggyigees ene salbar buur unaj ard tumen ami nasaaraa hkokhirch bna sarangerliin eerii ni kharuytslagagyi , ajlaa meddeggyi , hkiide
2018/12/05 66.181.178.167
Zochin
Ene avgai yaj iim chuhal salbariig udirdaj chadhavdee, ter tv5 aan ajilluulaldaa!
2018/12/05 146.60.54.252
zochin
ENE SAIDAA ERENHKII SAID HKURDAN EERCHLEECHEE , ENE SALBAR ard tumnee abarch chadahkgyi baina ER. SAIDAA hkurdan eerchil, esbel eeree ajlaa
2018/12/05 66.181.177.131
иргэн
ЭНЭ Нэг буруу сэхсэн авгай ЯАЖ эрүүл мэндийн салбарыг НУРААЖ байна аа
2018/12/05 202.179.27.118
зочин
Сарангэрэл чинь урьд өдөр нь1000 хонь Лаост үнэгүй бэлэглээд байсан шүү дээ. Мал аж ахуй эрүүл мэндийг бүгдийг нь базаж байгаа айхтар хүүхэн юм даа.
2018/12/05 202.131.243.186
gcm
uuruu ogtsor gene shuu . ene bol manaihnii zugeer l ataarhsandaa said darga nar ruu davshildag zan. Getel uunii tsaana saidiin hariutslagiin dalbaan door hurgan darga nar mergejilten ajil hariutssan
2018/12/05 150.129.141.79
Lkhagva.
Hariutsan udirdlaguudad n hariutslaga tootsoh heregtei. Ted uilchilgeenii standartiig bolovsruulan murduulj,hyanalt tavin ajilluulah yostoi.
2018/12/05 202.55.183.178
харамсаж байна
ТАКСийн нь явчихсан бол яах байсан юм болдоо.
2018/12/05 103.229.120.189
zochin
Хаалга үүдээ холоос танигдахаар харагдахаар болгоо
2018/12/05 203.91.115.252
amar
uuruu ogtsoroo
2018/12/05 49.0.218.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment