8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн өрөөг бүрэн тохижууллаа

2016-02-25 09:43:00

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Найрамдал Ротаракт клубын хамтын ажиллагааны хүрээнд “Dream Corner” төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 7 дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж байна.    
Энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, эмчилгээний үр дүн, чанарт дэмжлэг үзүүлэх, тэдний тоглох, зураг зурах, хөгжих боломжтой тохь тухтай ээлтэй орчинг бүрдүүлж өгч байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн өрөөг бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл