8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ Монголд ажиллаж амьдарч буй иргэдийнхээ визийн хугацааг уртасгаж өгөхийг хүсчээ

2018-12-05 12:03:37

БНСУ Монголд ажиллаж амьдарч буй иргэдийнхээ визийн хугацааг уртасгаж өгөхийг Монголын талаас хүсчээ.

БНСУ-Монголын 10 дахь удаагийн уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо болсон бөгөөд БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Сан Жин Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт энэ хүсэлтийг уламжилсан байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журам ёсоор бол БНСУ-ын иргэд Монгол Улсад 3-6 сар амьдрах боломжтой байгаа. Харин БНСУ энэ хугацааг тогтвортой ажиллаж амьдрахад богино хугацаа хэмээн үзэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
эхлээд манай иргэдийн визийн асуудлыг чирэгдэлгүй болго, дараа нь асуудлаа ярь. хамгийн хүнд сурталтай, виз олгодоггүй газар байгаа юм даа. манай дүнхүүнүүд ойлгодог юм уу?
2018/12/05 103.212.117.78