Өнгөрсөн даваа гаригт "Цензургүй яриа" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ оролцсон. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тус нэвтрүүлгийн үеэр олон ноцтой зүйлийг ярьсан бөгөөд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “УИХ-ын гишүүн чуулганы хуралдааны танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Харин энд бол өөр шүү” хэмээн анхааруулсан юм. Ингээд УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
- Хорслын нүдээр намайг харах гээд хэрэггүй, хэн байснаа сана гэж зарим улстөрчид хэлмээр байдаг юм.
- Манай намын хуваагдлын гол шалтгаан баялгийн хараал. АН-ын задрал ч мөн баялагтай холбоотой байсан.
- Урд нь сургаар нотогддог байсан. Одоо баримтаар нотлогддог болсон.
- “Залхаан цээрлүүлэлт бол үнэн юм” гэдэг Вышинскийн онол манай улс төрд бөх ноёрхож байна.
- УИХ-ын дарга өдөржингөө алга болчихоод ганцаараа орж ирээд чуулган хаасан.
- АТГ-т одоогийн байдлаар миний хамаарал бүхий нэг ч хүн шалгагдаагүй.
- Хуулийг өөр хүн зохицуулж хэрэглэж байна. Ингэж болохгүй ээ. Нам дамнасан бүлэглэл байна.
- Энэ системийг эвдэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.
- Хууль хяналтын байгууллагад өөрсдийн хүмүүсээ томилуулсныхаа дараа шинэ жилийн өмнө Сингапурт юмуу, Сөүлд цуглацгаадаг. Тэгээд ирэх жил тэр ордыг тэгж авна аа гээд төлөвлөгөөгөө ярьцгаадаг.
- Шинэ спикертэй болсны дараа төрийн гурван өндөрлөгөөс “Одоо битгий шалтагла” гээд МАНАН бүлэглэлээс улс төрийг цэвэрлэхийг шахна.
- Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарыг холбох тэр МАНАН-гийн онолын эцэг юм.
- Хэн ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шиг гадаад харилцаандаа Монголыг төлөөлж чадахгүй. Одоогийн Ерөнхийлөгч ч чадахгүй. Тэр бол Ц.Элбэгдоржийн Монголын төрд бүтээсэн өв.
- Ёс суртахуунгүй үнэнч байдал гэдэг юмыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч үүсгэсэн. АТГ, Ерөнхий прокрор, Тагнуул, Шүүхийн ерөнхий зөвлөлд өөрийн гарын хүмүүсээ тавьсан. Ц.Элбэгдорж “надад боддог хүн хэрэггүй” гэж хэлдэг байсан.
- Одоогийн байдлаар миний гэр бүл, хамаатан садангийн нэг ч хүн хуулийн байгууллагаар шалгагдаагүй.
- 60 тэрбумын асуудлаар Ёс зүйн хорооны хурлыг хуралдуулаачээ гэдэг албан бичгийг 08 дугаар сарын 01-ны өдөр албан бичиг өгсөн. Гэтэл УИХ-ын Ёс зүйн хороо усанд хаясан чулуу шиг алга болсон.
- Хуулийн байгууллагууд шидэт дохиураар ажиллаж байна.
- УИХ-ын дарга огцрохгүй бол парламентын хувьсгалаас халиад олон нийтийн хувьсгал руу очиж магадгүй.
- 60 тэрбум яг үнэндээ надад сонирхолтой байгаагүй.
- М.Энхболд гэдэг хүн дээр энэ систем төвлөрчихөөд байна уу гэдгийг харах хэрэгтэй байна. М.Энхболд огцорсоны дараа энэ харагдана.
- Монголын улс төр баялгийн өмнөх болон баялгийн дараах гэж хоёр хуваагдаж байна.