8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Энхтөр: Ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө

2018-12-05 15:32:00

Эх нялхсын эмнэлгийн гадаа таксинд нэгэн эх амаржсан, тэдний биеийн байдал сайн байгаа талаар тус төвөөс мэдээлж байгаа. Энэ талаар ЭМЯ болон холбогдох албаныхан албан ёсоор тайлбар өглөө. ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр "Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. ЭМЯ болон хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад сая ирлээ.
Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж очсон байгаа юм.

Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг яаралтай хоёр хүлээн авахтай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж, яаралтай тусламж авсан.

Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй. ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө" гэв.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ ч ажилтнуудын хүнтэй харьцах хөлдүү араншингаас үүдэлтэй. Ер нь төрийн ба үйлчилгээний ажилтнууд нэг л их хүйтэн. хөндий, бусдыг үл тоосон, өмссөнөөр нь,өнгө зүсээр нь, нас ахимаг зэргээр нь ялгаж
2018/12/08 64.119.20.38
zochin
mundag ulger durailal blsn hun shvv yun ajilaa ogoh ve EHEMUT gdg ailiig iim mundag avaj yvdg hun ajilaa ooj bhaar ter yuch meddgui said ajilaa og
2018/12/06 66.181.164.214
зочин
Энэ Энхтөр дөнгөж 50 хүрч байгаа Сэхээний эмчээс ажилдаа сайн дэвшиж дарга болсон хүн мөн шү дэ, хүмүүс шударга сайн эмч гэдэг. улс төрч Сарангэрэл баярлаад гаднаас сэхээний биш өөрийн хүүгийн найзы
2018/12/05 49.0.191.250
zochin
ajilaa meddeg es zvitei uhaalag shudraga mundag hvn baina erh barij baigaa,nuguu hulgaich luibarchdaas ilvv baina mundag VLGER DUURIAL BOLOG
2018/12/05 202.9.42.77
zochin
DUURIALAL BOLOG
2018/12/05 202.9.42.77
zochin
OLON JIL AJILLASAN ENE MUNDAG HKUN AJLAA EGCH BAIKHAD, SETGUULCH SARANGEREL ajlaa egeech ogtsrokh ni zeb shuu dee
2018/12/05 66.181.177.131
Зочин
Угаасаа л 60 гарсан хүн байна ш дэ
2018/12/05 66.181.161.98