8o
Улаанбаатар хот
mobile menu

“Өргөө” амаржих газраас алдагдсан нярайн аппаратуудыг "Бурам-Оюу" хувийн эмнэлэгт ашиглаж байжээ

2018-12-06 11:46:08

“Өргөө” амаржих газрын нярайн аппарат алдагдсан тухай мэдээлэл ил болсон. Уг хэргийн талаар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 7-ны өдөр тус амаржих газрын дарга Г.Баясгалан анх цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Шалгалтаар Өргөө амаржих газрын алдагдсан гэх тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг өөрийн эзэмшдэг "Бурам-Оюу" хувийн эмнэлэгтээ алга болсон  төхөөрөмжүүдийг  ашиглаж байснаа хүлээж, шарлагын аппаратыг буцаан авчирсан байна. Тэрээр Өргөө амаржих газраас нярайн тасагт хэрэглэж байсан дөнгөж төрсөн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг дур мэдэн ашиглаж байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус эмнэлгийн санхүү аж ахуйн албаны дарга н.Батдавааг хохирогчоор тогтоожээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ийм арчаагүй хулгайч эмчийг юунд ѳмѳѳрдѳг бнаа.үнэхээр гайхалтай хулгайчийг дэмждэг.ѳѳрсдѳѳ адил хулгайч нар ѳн
2018/12/09 112.72.11.104
зочин
Төрийн эмнэлгийн эмч хувийн эмнэлэгтэй бол давхар ажиллуулахгүй байх шаардлагатайг амьдрал нотлоод байна Сарангэрэлээ одоо яах вэ? Яая даа байз?
2018/12/08 64.119.20.38
хулгайч
эмч нэртэй хулгайчийг гэр бүлээр нь буудаж хороох хэрэгтэй
2018/12/06 202.179.31.35
Боль
эмчлэх эрхийг нь хас
2018/12/06 202.21.106.149
иргэн
агуулахад ажиллагаагүй байсан эдийг сэлбэж засаад сэргээгээд ажиллуулсан нь юуны буруу байдгийн бэ,
2018/12/06 202.179.27.212
emch
60 terbumiin hajuud ch ineedtei um daa
2018/12/06 43.228.131.90