
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын 40 гаруй гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй хэмээн мэдэгдсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар "М.Энхболд УИХ-ыг даргалах ёсзүйн эрхгүй" хэмээн эсэргүүцэж суулт зарласан юм. Тэдгээр гишүүд дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдтой уулзлаа. Энэ талаар нэр бүхий гишүүд мэдээлэл хийж байна.



