8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн хэрэгслүүдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгав

2018-12-06 13:30:04

Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдэд ажиллалаа.

Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 61 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зайлшгүй байх шаардлагатай тоноглол, хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Ийнхүү газар дээр нь шалгаж, гарч буй зөрчил дутагдлыг арилгуулахаас гадна тухайн тээврийн хэрэгсэл, жолооч нарын харьяалагдах аж ахуй нэгжүүдэд үүрэг чиглэл өгч, цаашид техникийн бэлэн байдлыг хангуулж, иргэд зорчигчдод сааталгүй үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл