8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гүнбилэг: УИХ-ын даргыг огцруулах хуулийн 5 заалт бий

2018-12-06 14:03:00

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг тавьсан билээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанд гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар оролцохгүй, чуулганы танхимын үүдэнд "УИХ-ын дарга М.Энхболд огцор" гэсэн бичиг барьж, сандалтай суулт зарласан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр "УИХ-ын даргыг огцруулах үндэслэлийн талаар хүмүүс их асууж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж, чөлөөлж болно.

УИХ-ын тухай хуулиар нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт  гаргасныг УИХ  хүлээн авсан,  хүндээр өвдөж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан байх заалт бий. Тавдугаарт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан гэсэн зүйл заалтаар огцруулна. Дээрх таван зүйл заалтаас өөр шалтгаанаар УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байхгүй. 

Хэрвээ өөр зүйлээр УИХ-ын даргыг энэ таван зүйлээр бусад зүйлээр огцруулах тухай ярих юм бол энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байна гэсэн үг тийм учраас жишээ нь төрийн эзэмшлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох гэсэн Үндсэн хуулийн гуравдугаар зүйл гэх мэтчилэн олон зүйл дээр мөн УИХ-ын тухай хуулийн 7.1.23-т гишүүний ёсзүйг УИХ-ын гишүүд чанд баримтална гэж заасан байгаа.

Иймээс УИХ-ын хэвийн үйл ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүд дэгээ сахиж хуульд заасан үндэслэлийн дагуу хандаж, огцруулах асуудлыг хуульд заасан үндэслэлээр ярих ёстой" гэсэн юм. 

Д.Болор 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Төрийн албыг 60 тэрбумаар зарна гээд схем, з/б яриад сууж байгаа нь гэмт хэрэг мөн үү? Хотыг бас хийцэн биздээ гээд сонсож байгаа УИХ-ын дарга энэ хэргийн хамтрагч мөн үү ?
2018/12/06 64.119.20.32
Шууданч
Хэн нэг популистуудын чармайлтаар үндсэн хууль зөрчигдөхөд хүрвэл УИХ тэр чигтээ огцрох ёстой гэсэн гаргалгаа гарна.
2018/12/06 202.131.7.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment